Skip to main content

Posts

"Цуурай"

Үнэн  гэж итгэсэн зүйл тань худал байх вий Үүрдийн мэт жаргал үнэний ёроолд зуурдынх. Өчигдөрийн хэлсэн худал үг, Өнөөдрийн хийсэн үнэнд гүйцэгдэхүй. Хөрс болгон дээрх цэцэгс амьгүй. Хорлол болгоныг муу хүн хийдэггүй. Хоттой хонийг чоно л сүйддэггүй. Төрх бүхэн муухай байдаггүй. Тивт дэлхийд үнэн байдаггүй. Харин түүний цуурай л оршдог.
Recent posts

Сүүдэр

Найзаас минь илүү нөхөр Насан багын минь анд Нартай хамт над дээр айлтаж Нуугдсан сэтгэлийг минь чагна. Замбуу тивийн дөрвөн цагт Зандан модны үндэс лугаа Хувирашгүй бөх сэтгэлийг чинь Хорвоогийн ганц үнэн гэж сэтгэв Орчлонгийн биес нэг л төрхтэй байтал Ойртож үзвээс олон байх юм Сүүдэр чи олон дүрстэй байтал Сүрлэг ганц төрхтэй байх юм Чамаас бусад нь өргөс мэт хатгаж Чамархай нүцгэн сэтгэлээр адгав Чин үнэн нэг л төрхөөрөө Чи л хажууд минь үлдэв.

Миний замнал

Үгээр хэлж чаддаггүй үгсээ мөнхлөх гэж би Яруу найргийн амьдралыг сонгосон юм Яруу тансагыг нь мэдрүүлэх л гэж Үзгээр би сийлбэр хийдэг болсон юм Хамтдаа туулсан амьдралаа мөнхлөх л гэж Хатуу модыг төмрөөр сийлдэг болсон юм би. Уй гашууг чамдаа мэдрүүлэхгүйн тулд би Уйгагүй сараачсан сийлбэр хийдэг болсон юм. Баяр баясалаа илэрхийлэхийн тулд би Болиххон бичсэн 4н мөртийг явуулдаг болсон юм. Уй гашууг мэдэрсэн тэр л үедээ би Нулимас шингэсэн мөртүүдээ эргэн хардаг болсоон.
Ундуй гундуу хандан доош шагайж бүү яв Ургах наран өөд тэмүүлж дээш тэмүүлэн амьдар, Бусдын хамаарлыг аван амьдрахыг бүү хүс Боловсорсон ургацаа харин бүү хармал, Үндэс угсаагаа бэхжүүлэн бусдадаа өнгө нэм Үр удам чинь амьдралыг чинь бас бүү мартаг.

Миний Ээж

Тэртээх тэнгэрт мандсан нарыг Таниараа би авхуулдаг билээ ээжээ Тэнгэрт түгсэн түмэн оддыг би Танийхаа өвөр дээрээс л атгадаг билээ би                            Ээжээ... Бүхнийг чадагч ижийтэй билээ би Бурхан мэт ээжтэй билээ би Насаараа төлөх өртөй билээ би Нартыг дуусхаас нь өмнө төлөх юмсан би                             Ээжээ... Асгаран орох ширүүн бороонд Энгэртэй та минь л намайгаа нуудаг билээ ээжээ Алаглан дэлбээлсэн цэцгийн мандлыг Энхрийлэн наддаа та л бэлгэлдэгсэн ээжээ. Би ээжийгээ л шүтдэг Эм бүхэн ЭЭЖ байдаг                                    2017.10.29

"Цаг"

Цаг чи бүхнийг чадагч бурхан юм уу Сөрж зогсох бяртан энд үгүй юм уу Чиний л аясаар урагшилсаар л байх уу Эргэх орчлонд ухарч үзэж болохгүй юм уу? Цаг чи исгэрэн өнгөрөх салхи юм уу Чамайг зогсоох чадалтан энд үгүй юм уу Заавал чи биднийг дайраад л гарах уу Замбуу тивийн эргүүлэгт түлхсээр л байх уу? Цаг чи зүтгэсээр л байх уу Заримдаа нэг саатаж амраач Өчүүхэн намайг ажиж суугаад Алаг хорвоотой зүйрлэж мишээгээч.