Цаг чи бүхнийг чадагч бурхан юм уу
Сөрж зогсох бяртан энд үгүй юм уу
Чиний л аясаар урагшилсаар л байх уу
Эргэх орчлонд ухарч үзэж болохгүй юм уу?
Сөрж зогсох бяртан энд үгүй юм уу
Чиний л аясаар урагшилсаар л байх уу
Эргэх орчлонд ухарч үзэж болохгүй юм уу?
Цаг чи исгэрэн өнгөрөх салхи юм уу
Чамайг зогсоох чадалтан энд үгүй юм уу
Заавал чи биднийг дайраад л гарах уу
Замбуу тивийн эргүүлэгт түлхсээр л байх уу?
Цаг чи зүтгэсээр л байх уу
Заримдаа нэг саатаж амраач
Өчүүхэн намайг ажиж суугаад
Алаг хорвоотой зүйрлэж мишээгээч.
Comments
Post a Comment