Skip to main content

Миний Ээж

Тэртээх тэнгэрт мандсан нарыг
Таниараа би авхуулдаг билээ ээжээ
Тэнгэрт түгсэн түмэн оддыг би
Танийхаа өвөр дээрээс л атгадаг билээ би
                           Ээжээ...
Бүхнийг чадагч ижийтэй билээ би
Бурхан мэт ээжтэй билээ би
Насаараа төлөх өртөй билээ би
Нартыг дуусхаас нь өмнө төлөх юмсан би
                            Ээжээ...
Асгаран орох ширүүн бороонд
Энгэртэй та минь л намайгаа нуудаг билээ ээжээ
Алаглан дэлбээлсэн цэцгийн мандлыг
Энхрийлэн наддаа та л бэлгэлдэгсэн ээжээ.

Би ээжийгээ л шүтдэг
Эм бүхэн ЭЭЖ байдаг

                                   2017.10.29

Comments

Хамгийн хамгийн

Миний замнал

Үгээр хэлж чаддаггүй үгсээ мөнхлөх гэж би Яруу найргийн амьдралыг сонгосон юм Яруу тансагыг нь мэдрүүлэх л гэж Үзгээр би сийлбэр хийдэг болсон юм Хамтдаа туулсан амьдралаа мөнхлөх л гэж Хатуу модыг төмрөөр сийлдэг болсон юм би. Уй гашууг чамдаа мэдрүүлэхгүйн тулд би Уйгагүй сараачсан сийлбэр хийдэг болсон юм. Баяр баясалаа илэрхийлэхийн тулд би Болиххон бичсэн 4н мөртийг явуулдаг болсон юм. Уй гашууг мэдэрсэн тэр л үедээ би Нулимас шингэсэн мөртүүдээ эргэн хардаг болсоон.

"Цуурай"

Үнэн  гэж итгэсэн зүйл тань худал байх вий Үүрдийн мэт жаргал үнэний ёроолд зуурдынх. Өчигдөрийн хэлсэн худал үг, Өнөөдрийн хийсэн үнэнд гүйцэгдэхүй. Хөрс болгон дээрх цэцэгс амьгүй. Хорлол болгоныг муу хүн хийдэггүй. Хоттой хонийг чоно л сүйддэггүй. Төрх бүхэн муухай байдаггүй. Тивт дэлхийд үнэн байдаггүй. Харин түүний цуурай л оршдог.

Сүүдэр

Найзаас минь илүү нөхөр Насан багын минь анд Нартай хамт над дээр айлтаж Нуугдсан сэтгэлийг минь чагна. Замбуу тивийн дөрвөн цагт Зандан модны үндэс лугаа Хувирашгүй бөх сэтгэлийг чинь Хорвоогийн ганц үнэн гэж сэтгэв Орчлонгийн биес нэг л төрхтэй байтал Ойртож үзвээс олон байх юм Сүүдэр чи олон дүрстэй байтал Сүрлэг ганц төрхтэй байх юм Чамаас бусад нь өргөс мэт хатгаж Чамархай нүцгэн сэтгэлээр адгав Чин үнэн нэг л төрхөөрөө Чи л хажууд минь үлдэв.