Skip to main content
Ундуй гундуу хандан доош шагайж бүү яв
Ургах наран өөд тэмүүлж дээш тэмүүлэн амьдар,
Бусдын хамаарлыг аван амьдрахыг бүү хүс
Боловсорсон ургацаа харин бүү хармал,
Үндэс угсаагаа бэхжүүлэн бусдадаа өнгө нэм
Үр удам чинь амьдралыг чинь бас бүү мартаг.


Comments

Хамгийн хамгийн

Миний замнал

Үгээр хэлж чаддаггүй үгсээ мөнхлөх гэж би Яруу найргийн амьдралыг сонгосон юм Яруу тансагыг нь мэдрүүлэх л гэж Үзгээр би сийлбэр хийдэг болсон юм Хамтдаа туулсан амьдралаа мөнхлөх л гэж Хатуу модыг төмрөөр сийлдэг болсон юм би. Уй гашууг чамдаа мэдрүүлэхгүйн тулд би Уйгагүй сараачсан сийлбэр хийдэг болсон юм. Баяр баясалаа илэрхийлэхийн тулд би Болиххон бичсэн 4н мөртийг явуулдаг болсон юм. Уй гашууг мэдэрсэн тэр л үедээ би Нулимас шингэсэн мөртүүдээ эргэн хардаг болсоон.

"Цуурай"

Үнэн  гэж итгэсэн зүйл тань худал байх вий Үүрдийн мэт жаргал үнэний ёроолд зуурдынх. Өчигдөрийн хэлсэн худал үг, Өнөөдрийн хийсэн үнэнд гүйцэгдэхүй. Хөрс болгон дээрх цэцэгс амьгүй. Хорлол болгоныг муу хүн хийдэггүй. Хоттой хонийг чоно л сүйддэггүй. Төрх бүхэн муухай байдаггүй. Тивт дэлхийд үнэн байдаггүй. Харин түүний цуурай л оршдог.

Сүүдэр

Найзаас минь илүү нөхөр Насан багын минь анд Нартай хамт над дээр айлтаж Нуугдсан сэтгэлийг минь чагна. Замбуу тивийн дөрвөн цагт Зандан модны үндэс лугаа Хувирашгүй бөх сэтгэлийг чинь Хорвоогийн ганц үнэн гэж сэтгэв Орчлонгийн биес нэг л төрхтэй байтал Ойртож үзвээс олон байх юм Сүүдэр чи олон дүрстэй байтал Сүрлэг ганц төрхтэй байх юм Чамаас бусад нь өргөс мэт хатгаж Чамархай нүцгэн сэтгэлээр адгав Чин үнэн нэг л төрхөөрөө Чи л хажууд минь үлдэв.