Найзаас минь илүү нөхөр Насан багын минь анд Нартай хамт над дээр айлтаж Нуугдсан сэтгэлийг минь чагна. Замбуу тивийн дөрвөн цагт Зандан модны үндэс лугаа Хувирашгүй бөх сэтгэлийг чинь Хорвоогийн ганц үнэн гэж сэтгэв Орчлонгийн биес нэг л төрхтэй байтал Ойртож үзвээс олон байх юм Сүүдэр чи олон дүрстэй байтал Сүрлэг ганц төрхтэй байх юм Чамаас бусад нь өргөс мэт хатгаж Чамархай нүцгэн сэтгэлээр адгав Чин үнэн нэг л төрхөөрөө Чи л хажууд минь үлдэв.
Бидний нийтлэлүүд ердөө л сонирхогч зэргийнх болно.